Цементийг үнстэй хольж, хуурамчаар үйлдвэрлэжээ
2020-10-21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хоёр удаагийн шалгалтаар 70 гаруй тонн хуурамч цемент үйлдвэрлэснийг хураан авчээ. 


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр энэ оны зургадугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлжээ. Үүнийг СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн аж. 


Мөн 7 дугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн байна.


Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийлээ. 
Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүлжээ. Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 3 газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм. 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

 

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jinhene mongol:
Ene bol mongonii shunal bish uns hedii Jin Sarah bilee. Ene bol Mongol hunii Ami nas Ed horongond notstol hohirol uchiruulah mash oh uhaan zarj,setgesen horlon suitgeh ajillagaa mash hatuu hariutslaga no gduul tagnuuliin baiguullaga ajilaa hii
2020-10-26
зочин:
Сэтгэл өвдөхгүй ард түмэнийг хууран мэхэлдэг зальт этгээдүүдийг илэрүүлж арга хэмжээ аваасай. Ганц цемент биш ийм төрлийн луйварчидийг илэрүүлж хашраах саналтай./ сүү,гурил ,будаа, будаг, архи , ундаа гээд хянаж үзэх /
2020-10-21
зочин:
хүнийг ѳрѳвдѳх сэтгэлгүй луйвардаж байгаа бол тэр луйварчдыг адилхан луйвардаж шийтгэлийг нь маш хатуу мэдрүүл тэд нарт хүний эрх ямарч шаардлагагүй
2020-10-21
иргэн:
Ийм цементээр барьсан сургууль, цэцэрлэг, орон сууц нурна шүүдээ. ХИчнээн гэмгүй хүмүүсийг зориудаар алах нь байна. Ийм ажил хийсэн хүсүүсийг шууд хоол ундгүй хорих хэрэгтэй. Бид эдгээрийг татварын мөнгөөр тэжээх сонирхол алга. Али эсхүл ажил олдохгүй архиа уугаад үхэх болно.
2020-10-21