Арменийн Гадаад хэргийн сайд Москвад айлчилж байна
2020-10-21

Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян богино хугацааны ажлын айчлал хийхээр Москва хотноо ирсэн талаар Арменийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Анна Нагдалян мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ. Харин айлчлалын зорилгын талаар мэдээлээгүй байна. 

 

"Арменийн Гадаад хэргийн сайд богино хугацааны ажлын айлчлалаар Москва хотод байгаа" хэмээн Анна Нагдалян Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Өмнө нь, Армени болон Азербайжаны Гадаад хэргийн сайд нар 10 дугаар сарын 23-ны баасан гаригт ээлжлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзана гэсэн мэдээлэл гарч байлаа. Ингэснээр Уулын Карабахын хэлэлцээрийн явцад АНУ албан ёсоор татагдан оролцож байгаа нь энэ бөгөөд ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Цагаан ордон Трампыг энхийг сахиулагч гэж харагдуулахаар хичээж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Карабах: АНУ Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцэнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин