Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо
2020-10-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.21/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1995 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ачаа тээврийн  машины жолооч, 40,46 настай ОХУ-ын хоёр иргэн, Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүн гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 327 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 9 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  298 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 12 хүн  эмчилгээнд байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Солонгост томуугийн вакцинаас болж 9 хүн амиа алджээ
2020-10-21
odoo carantilj buh ih deed surguuliig onlainaar 10 jil tsetserlegiig onlainaar oruulah tsag ni bolson
2020-10-21
Орсууд:
Орсууд монголд короно явуулаад гай болохнээ. ТИРНы Жолоочыг Монгол руу битгий оруул
2020-10-21