НИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 23-нд товлолоо
2020-10-21

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо.  Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин