30-аас доош насны залуусын маскны хэрэглээ бага байна
2020-10-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Монгол Улсын шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

Монгол Улсын шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа:

 

-УОК, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, ОУШХБ-аас хамтран "Маскаа зүүе, гараа угаая" аяныг энэ сарын 15-аас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна. Манай улс коронавирусийг дотооддоо алдаагүй ч тайвшрах болоогүй. Маскаа зүүж, гараа угаах нь амьсгалын замын халдварт өвчин, бусад олон эрсдэлээс та бүхнийг хамгаалж байгаа. Судалгаанаас харахад 30-аас доош насны залуусын маскны хэрэглээ маш бага байгаа. Тиймээс залуучуудыг гараа угааж, маскаа зүүхийг уриалж байна. 

 

Сүүлийн үед маск зүүх нь соёл болоод байгаа. Та бүхэн энэхүү аяныг дэмжиж оролцоорой. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалж байна.  Мөн энэхүү аяныг дэмжиж байгаа албан байгууллага, иргэд та бүхэндээ баярлалаа. 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин