Толгойн гол хэсэгт шинжлэх ухаанд танигдаагүй эрхтнийг олжээ
2020-10-21

Нидерландын эрдэмтэд гайхалтай нээлт хийсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Тодруулбал, эрдэмтэд хүний толгойн дотроос шүлсний булчирхайн бөөгнөрлийг санагдуулам, нууцлагдмалл эрхтнийг олсон байна. 

 

Олон зууны судалгаагаар хүний эд эрхтний тогтолцоог нарийн судалж, таньж мэдсэн ч өнөөдрийг хүртэл энэ эрхтэн байдаг талаарх ойлголт шинжлэх ухаанд огт байгаагүй гэнэ.

 

Нээлтийг санамсаргүй хийсэн бөгөөд шинэ сканер болох PSMA PET/CT төхөөрөмжийн тусламжтайгаар түрүү булчирхайн хавдартай өвчтөнүүдийг оношлох үеэр энэ эрхтнийг илрүүлжээ. Энэхүү оношилгооны төхөөрөмж нь хүний биен дэх хавдрыг илрүүлдэг аж. 

 

 

"Шинжилгээний үеэр илэрсэн хоёр эрхтэн нь шүлсний булчирхайн бүхий л шинж тэмдгүүдийг агуулж байна" хэмээн Амстердамын их сургуулийн амны хөндийн мэс засалч, судалгааны тэргүүлэгч Маттейс Вальстар өгүүлжээ. Шинээр илэрсэн эрхтнүүд нь гуурсан хоолойн дээхэн талд байрлаж байгаа тул "гуурсан хоолойн булчирхай" гэж нэрлэсэн байна.

 

Нидерландын хавдрын хүрээлэнгийн радиологч-хавдар судлаач Ваутер Вогелийн өгүүлснээр хүнд гурван багц том шүлсний булчирхай байдаг ч толгойн энэ хэсэгт байдаггүй гэнэ. Эдгээр булчирхайнууд нулимсан бүрхэвчээр жигд тархан байрласан байдаг тул өөр газраас шүлсний булчирхайтай ижил эрхтэн олоод ихэд гайхсан талаараа эрдэмтэд онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин