Цэнгээний газрын цонхоор үсэрч гэмтжээ
2020-10-21

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “S-13” баарны 3 дугаар давхраас Б1 дүгээр давхрын өргөтгөл дээр хүн унаж гэмтсэн байдалтай байна" гэсэн дуудлага 2020.10.20-ны өдрийн 07:03 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 18 км замыг туулан 07:13 цагт очиж иргэн Э /31 настай, эрэгтэй/ тус баарны 3 давхрын цонхоор 00:03 цагт үсэрч тус барилгын Б1 давхрын өргөтгөл дээр унасан байсныг 19 минут ажиллан эсэн мэнд аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин