Хятад экологийн өөр нэг асуудалтай тулгарав
2020-10-21


Хятад улс экологийн шинэ асуудалтай тулгарав. Энэ улс жил бүр 26 сая тонн хаягдал хувцас боловсруулах шаардлагатай болсон ч энэ нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж Блүмберг мэдээлжээ.

 

Хятад улс жилд таван тэрбум гаруй футболка үйлдвэрлэж, өдөр бүр олон сая тонн хувцас хаядаг байна. Эдгээрийн ихэнх хэсэг нь бөөнөөр үйлдвэрлэсэн, хямд, эдэлгээ муутай хувцаснууд байдаг аж. Ийнхүү асар ихээр хаягдсан хувцас нүүрс хүчлийн хий ихээр үүсэх шалтгаан болдог бөгөөд дэлхий даяар нүүрс хүчлийн хийн хаягдлын 10 орчим хувь нь хувцас үйлдвэрлэлээс үүдэлтэй байдаг нь агаарын болон тэнгсийн тээвэрлэлтийг нийлүүлсэн хэмжээнээс ч өндөр дүн юм.

 

Шинжээчдийн үздэгээр нэг килограмм хувцсыг дахин ашигласнаар 6000 литр ус, 0,3 килограмм химий_н бордоог хэмнэдэг байна. Гэвч Хятадын тухайд хувцсыг дахин боловсруулах нь үр ашиггүй, мөн маш ядуу бүс нутгуудад ч хуучин хувцас авч хэрэглэх явдал ховор байдаг гэнэ.

 

Ингээд хувцасны ихэнх хаягдлыг хогийн саванд хаяж, Хятадын экологийн асуудлыг улам хүндрүүлж байгаа аж. Хятадын 654 асар том хогон овооны ихэнх нь таамагласан хугацаанаас өмнө дүүрчээ. Энэ улсын хамгийн том хогон овоо нь хөлбөмбөгийн 100 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх бөгөөд өмнө нь тооцоолж байснаас 25 жилийн өмнө дүүрч, ачаалал нь хэтэрсэн байна. Улмаар 2018 онд гэхэд лл Хятад эрэг дагуух ус руу 200 сая куб метр хог хаягдал хаяжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол ямар байна аа? Мэддэг хүн байна уу?
2020-10-22
Зочин:
Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч Хятад, Энэтхэг, АНУ, ОХУ, Япон гэх таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.
2020-10-21
Хогийн муухай үндэстэн
2020-10-21