Буриад: Коронавирусийн эсрэг биет илрүүлэх тест худалдаанд гарчээ
2020-10-21 14:47

Буриадад 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн "Бурятия-Фармация" улсын эмийн сангуудад түргэн оношлуурууд худалдаалагдаж эхэлжээ. Энэ тестээр шинэ төрлийн коронавирусийн  эсрэг биет байгаа эсэхийг илрүүлэх боломжтой юм байна.

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нэг ширхэг тест 798 рубль /shuud.mn: монгол мөнгөөр 27 мянга орчим төгрөг/-ийн үнэтэй гэнэ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр түргэн оношлуур 90 хувийн магадлалтай хариу өгөх бөгөөд илүү дэлгэрэнгүй хариу авахын тулд эмч нарт хандах шаардлагатай гэдгийг онцолсон байна. 

 

Хоёр өдрийн өмнө буюу 10 дугаар сарын 19-ний өдөр худалдаанд гарсан даруйд Улаан-Үд хотын оршин суугчид тестийг бүгдийг худалдан авсан гэнэ. Эхний ээлжинд туршилтын журмаар ердөө 200 ширхэг тест нийлүүлэгдсэн тул ийнхүү худалдаанд гарсан өдрөө дуусчээ. Удахгүй нэмэлтээр тестүүдийг эмийн сангуудад хуваарилна гэж «Бурят-Фармация» мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 9 хүн нас барлаа. 400 аад хүн урвал өгч бие нь мууджээ. Энэ ч том хэрэг гарах нээ
2020-10-21