Америкийн сөнөөгч онгоц сүйрчээ

Америкийн FA/A-18E ВМС Super Hornet сөнөөгч онгоц Калифорнид сүйрсэн талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдээлснийг NBC агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисгэгч онгоцноосоо үсэрсэн, түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюул учрах гэмтэлгүй гэж эмч нар онцолсон байна.
Лемур баазад байрлах сөнөөгч онгоц Чайна-Лейк баазаас өмнөд зүгт байх Супериор-Вэлли полигон дээгүүр сургуулилалтын нислэг үйлдэж яваад ийнхүү Мохава цөлд унаж, шатжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ