ВИДЕО: ЗТЯ шүүхийн материалаа орчуулаагүй шалтгаанаа “мөнгөгүй” гэлээ
2020-10-21

 


Дарханы зам дээр хохирсон олон иргэдээс анх удаа шүүхэд хандсан иргэний шүүх хурлын талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр: 


-Шүүхийн нотлох баримтын шаардлага хангалтгүй байна гээд ихэнх материал буцаагдаж байна. 4сая төгрөгийн хохирол амссан А нь гэх хүн бий. Шүүх хуралдаан хойшилсоор өнөөдөр дахин зарласан. Зам тээврийн яамны үйл ажиллагаанаас болоод 11 дүгээр сарын 11-ийг хүртэл дахин шүүх хурал хойшиллоо. Зам тээврийн яам-Азийн хөгжлийн банк хооронд хийсэн Дарханы замыг засах тухай гэрээ нь англи хэл дээр байгаа. Энэ нь шүүхэд нотлох баримт болох ёстой.


Зам тээврийн яамыг төлөөлж байгаа нотлох баримтын шаардлага гэж байгаа. Энэ зам 65 сая ам.доллараар хийгдэж байгаа. Нийтдээ 150 тэрбум төгрөг юм. Гэвч энэ гэрээ нь англи хэл дээр юм байна. Сангийн яам, Зам тээврийн яамны хамтарсан тэр гэрээг Монгол Улсын шүүх уншаад ойлгохгүй байгаа. Эх хэлний тухай хуульд төрийн албаны бүх зүйл Монгол хэл дээр байна, Монгол Улсын шүүх Монгол хэл дээр явагдана. Зам тээврийн яам энэ гэрээг орчуулж ир гэсэн шаардлагыг зургадугаар сард өгсөн. Гэтэл Зам тээврийн яам бид орчуулж өгч чадахгүй гэсэн.


Монгол улсын төр шүүхээр дамжиж иргэнийхээ эрхийг хамгаалдаг. Гэтэл энэ ажиллагааг, Монгол Улсын шүүхийг Зам тээврийн яам доромжилж байна. Бүтэн хоёр сарын дараа шүүх хурал болоход өнөөдөр нөгөө гэрээгээ англи хэл дээр нь бариад, хоосон ирлээ. Яагаад хоосон ирж байгааг асуухад ЗТЯ-Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс гэж байгаа. Энэ хэлтэс нь албан бус орчуулга хийдэг. Төрийн яамны бүтэц албан бус орчуулга хийдэг, бид энэ хэлтсээр орчуулуулахгүй, Гадаад харилцааны яамаар явна гэлээ. Бас өөр нэг шалтгаан нь мөнгөгүй гэлээ.


 Дарханы замаар явсан машинууд эвдэрч байна. Бидний амь нас эрстэж байна, тооцоолбол 40 орчим хүний амь нас эрсэдчихлээ. 200 хүн 500,000-50сая хүртэлх төгрөгийн хохиролтой байна. Ганцхан хүний хэрэг юм шиг боловч цаана нь маш олон хүний эрх ашиг иргэний эрх яригдаж байна. Төр иргэний эрхээ хамгаалж хэн буруутай, хэн буруугүйг тогтох гээд байхад төрийн байгууллагууд нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй гэж мэдээллээ.


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
shyyh ooroo byhniig hiih estoi shdee archaagui umnuud
2020-10-22
Өмгөөлөгчид:
Өөр бусад оронд ийм шалтаг хэлээд очвол Шүүх шууд л иргэний гомдолыг хангаад тасалчихна. Ердөө гүйцээ ...
2020-10-22
Зочин:
Ээ одоо мэдэж байгаа юм уу. Гадаад хэл дээрх материалтай хэрэг бүгд шүүх дээр будаа. Гадаадын үйлдвэрлэгч танайх хулхи эм импортолжээ гэж мэдэгдээд байхад шүүх дээр гадаад хэл дээр гээд авч хэлэлцэхгүй. Хуурамч эмээ идэцгээ
2020-10-21