ШУУД: Бүс нутгаас хамаараад бэлчээр ашиглалт, татвар өөр өөр  байх ёстой
2020-10-22

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Малын тоо толгойн албан татварын тухай хууль маш чухал. Сүүлийн үед мал аж ахуйн салбарт хүндрэл бий болсон. Бид бэлчээрээ яаж дордох уу гэхээсээ илүүтэй малынхаа тоо толгойг яаж өсгөх үү гээд уралддаг болсон. Үүнээс болж мал аж ахуйн салбарт олон хүндрэл дагуулсан. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталснаар хэд хэдэн ач холбогдолтой гэж харж байгаа. Нэгдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, малчдын санаачилгыг бий болгоно. Одоо бол орон нутагт татварын араас хөөцөлдөх гэхээс илүүтэй яаж  ахиу төсөв авах уу гэсэн чиглэл рүү орчихсон. Тиймээс энэ байдал өөрчлөгдөх сайн талтай. Хоёрдугаарт мал аж ахуйн салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг энэ хуулиар даван туулах боломж бүрдэнэ. Мөн орон нутагт ажлын байр бий болгоход энэ хууль чухал ач холбогдолтой. Хуулийн төсөл гарснаар татварын орлого Орон нутгийнхаа хөгжлийн санд орж байгаа нь маш зөв. Зөвхөн мал аж ахуйн салбарт нь сангийн мөнгийг зориулах үүднээс  Орон нутгийнхаа хөгжлийн сангийн журамд нь тусгайлан оруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр зориулалт нь илүү тодорхой болно.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Орон нутагт бэлчээрийн даац хэтэрсэн. Татварыг сумын Иргэдийн хурал юунд зарцуулахаа мэдэхгүй байна. Төвлөрсөн татварыг худаг ус гаргах, байшин будахад зарцуулж байна. Бэлчээр ашиглалтын төсөлтэй хамт малын тоо толгойн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Төвийн бус нутагт бэлчээр тэлэх боломжгүй. Бүс нутгаас хамаараад бэлчээр ашиглалт, татвар өөр өөр  байх ёстой гэж харж байна гэлээ. 

 

 

Хөшөө бариулна гээд 1.2 тэрбумыг "хулгайлсан" Л Оюун-Эрдэнэд ямар хариуцлага тооцох вэ

 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

 

 Ард иргэдийн хэлэх үгийг боодог, хаадаг зүйл байж болохгүй. Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр өөр сайд орж ирж мэдээлэл хийдгийг болих хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Надад зориулж хууль баталж байгаа юм байна. Өнөөдөр та бүхэн цөөнхөө хөөх, гаргах тухай, үгийг нь хэлүүлэхгүй байх тухай хууль баталж байна. АН олонхи болсон тохиолдолд энэ хуулийг хүчингүй болгоно. Эрх баригч 5  минут үг хэлдэг байхад, цөөнх 6 минут үг хэлдэг болгоно. Ардчилсан нийгэмд цөөнхийн эрхээ хамгаалдаг байх ёстой. Гэтэл та бүхэн олонхиороо цөөнхийн үгийг боомилох хууль баталж байна. Та бүхэн цөөнхийн үгийг хаах зуураа ЖДҮ, концесс хулгайлдаг. Захын Б.Оюун-Эрдэнэ гэхэд 2 тэрбум төгрөгийн хөшөө барина гээд, 800 сая төгрөгөөр бариулаад, 1.2 тэрбумыг хулгайлсан.  Энэ хүмүүстээ яаж хариуцлага тооцох юм бэ? УИХ-ын гишүүн үг хэлэх эрхээ нэг өдрийн өмнө авдаг болсон.Үүнийгээ яаж зохицуулах вэ?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Хүний өмнөөс кноп дарах, завсарлага өгдөггүй байсныг Дэгийн тухай хуулиар хассан. Б.Пүрэвдорж гишүүний үг хэлэх эрхийг 7 хоногоор хасах заалт хэрэгжсэнийг энэ төслөөр зөөлрүүлж, өөрчилсөн. Хэлэлцэх асуудал дээр чухал саналтай бол үгээ хэлдэг бол байх хариуцлагыг зохицуулсан. Учир нь үг хэлнэ гээд хэлэлцэх асуудлаас тэс хөндлөн зүйл ярьдаг. Л.Баасанхүү, Л.Болд гээд гишүүдээс болсон юм. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 

-Манай УИХ явж явж  Ерөнхий сайдын Хуульзүйн хэлтэс болж байна. Үе үеийн Ерөнхий сайдын асуудлыг энд ярьж байна. Хууль санаачлагач анхаараарай. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

-

Shuud.mn
Сонин хачин
zochin:
oyunerden shal hudal gar shuu odoo boloo zailuul ard tumen guij bn
2020-10-23
mgl emegtei:
Haashaa yum be, 2 surguuliin joohon hyyhed hereldej bg yum shig yum yariad suuj bh yumaa ene tusheed chin
2020-10-22
Иргэн:
Оюунэрдэнэ гэж учиргүй шударга үнэний туйл, зүв зүгээр бхад нь тагнаж , чагнасан гээд уйлагнаад бдаг нөхөр штэ.
2020-10-22