Ромын пап ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ

Ижил хүйстэн хосууд иргэний гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдрах боломжтой байх ёстой гэж Ромын пап Франциск мэдэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
"Ижил хүйстэн хүмүүс гэр бүл зохиох эрхтэй. Тэд бол бурхны хүүхдүүд, тэдэнд гэр бүлтэй байх эрх бий. Ижил хүйстэн гэдгээс нь болж гэр бүл зохиох эрхийг нь хасах эсвэл зовж шаналах нөхцлийг бүрдүүлэх ёсгүй. Бид иргэний гэр бүлийн харилцааны талаар хууль батлах ёстой. Ингэснээр тэд хууль ёсоор хамгаалагдана" хэмээн Франциск пап мэдэгджээ.
Мөн тэрбээр "үүний төлөө" зогсож байсан хэмээн нэмж өгүүлсэн бөгөөд Буэнос-Айресийн архиепископ байхдаа иргэний гэр бүлийн харилцааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байснаа хэлсэн байх гэж ВВС мэдээлсэн байна. Гэхдээ тухайн үед Франциск ижилл хүйстний гэрлэлтийн тухай хуулийг ч дэмжиж үг хэлж байгаагүй гэдгийг ВВС агентлаг онцолжээ.
Католик сүмийн өнөөгийн номлолоор бол ижил хүйстний харилцааг "гаж үйлдэл" хэмээн үздэг. Өмнө нь 2003 онд Ватиканы контеграцид ижил хүйстэн хүмүүст хүндэтгэлтэй хандах нь ижил хүйстний харилцааг дэмжих эсвэл ижилл хүйстний гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх нөхцөлд ямар ч байдлаар хүргэж болохгүй хэмээн тунхаглаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ