Д.Сумъяабазар нийслэлийг удирдах уу
2020-10-22 11:27

 

 

Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл  хуралдаж, НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргад томилох эрхмийн нэрийг тодруулна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилох тохироонд хүрчээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлийн тойргийг удирдан орж, НИТХ-д намаа үнэмлэхүй олонх болгон ялуулсан. Улс төрд нийслэлийн намын хорооны дарга нь нийслэлийн Засаг даргаар томилогддог жишигтэй явж ирсэн билээ. Тиймээс ч энэ удаад Д.Сумъяабазарт өөрийн хүнээ нийслэлийн Засаг дарга томилуулах,  нийслэлийн МАН-ын хорооны үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх, эсвээс нийслэлийн Засаг даргаар өөрөө томилогдох гэсэн сонголт ирсэн байж магад. 

 

Хэрвээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдвол УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх юм. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Сумьяабазарийн нэр хүндээр ялсан юм бишээ.хүрэлсүхийн нэр хүнд ялалт авчирсан шүү.сумьяабазар өөрөө ойлгоорой.эндүүрэл шүү.
2020-10-22
Зочин:
УИХ-ын гишүүнээсээ татгалзах юм уу)))
2020-10-22