Карабах: Азербайжан хүсэлт гаргавал Турк цэрэг оруулна

img

Азербайжан хүсэлт гаргавал хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улс руу Турк цэрэг илгээнэ гэж Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн талаар CNN Turk мэдээллээ. 

 

"Анхны өдрөөс эхлээд л манай ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Турк тэр дундаа манай ерөнхийлөгч байр сууриндаа бат зогсоно" хэмээн Октай мэдэгдсэн байна.

 

Есдүгээр сарын 27-ны өдөр дайтаж эхэлсэн Азербайжан, Армени улс Оросын талын санаачилгаар энэ сарын есний өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, 10 дугаар сарын 10-ны өдөрөөс эхлэн олзлогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцох зорилгоор гал зогсоох талаар тохиролцож байв. Гэсэн ч маргааш өдөр нь Азербайжаны зэвсэгт хүчин Карабах дахь хилийн шугам дээр нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тулааны ажиллагааг идэвхжүүлж, улмаар Уулын Карабахын 28 цэрэг амиа алдсан талаар Армени мэдээлсэн юм. Харин Азербайжан үүнийг үгүйсгэж байлаа.

 

Мөн Азербайжаны талд Туркийн төлөлөөгчид дайтаж байгаа гэж Армени удаа дараа мэдэгдэж байсан ч Турк, Азербайжан мөн л үгүйсгэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ