COVID-19: Оросын вакциныг Энэтхэгт туршина

img

Оросын коронавирусийн халдварын эсрэг "Спутник V" вакциныг Энэтхэгт туршихын тулд 100 сайн дурын хүнийг сонгон авсан талаар тус вакциныг улсдаа нийлүүлэх Dr Reddy's эмзүйн компани мэдээлснийг Известия дамжууллаа.

 

Энэтхэгт вакцины туршилт хийх хэлэлцээрийг өнгөрсөн сард хоёр улс хийсэн байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Энэтхэгийн зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсны дараа тус улс руу 100 сая гаруй тун вакцин нийлүүлжээ.

 

Энд дуулгахад, өнөөдрийн байдлаар Орост коронавирусээс сэргийлэх хоёр вакцин бүртгэгдсэн. Оросын төдийгүй дэлхийн анхны вакциныг "Спутник V" нэртэйгээр наймдугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн. Энэ вакциныг Гамалеягийн нэрэмжит төвийн мэргэжилтнүүд боловсруулсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8:
монголчууд орос ах нарынхаа вакциныг хийлгэх хэрэгтэй
2020-12-02