ШУУД: Хөрөнгө оруулалтыг Улаанбаатарт чиглүүлэх хэрэгтэй
2020-10-22

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

 

-Өнгөрсөн жилүүдэд төсөв 3 дахин өссөн байхад миний амьдралын төсөв гурав дахин өссөн үү гэж иргэд тооцоолдог. Жирийн иргэдийн амьдрал дээр эдийн засгийн өсөлт очихгүй байна. Хашааны гадуур явж байгаа зүйлийг орлого болгож тавьж байна. Санхүү, төсвийн байгууллага ДНБ-тэй зэрэг тооцооллоо ашиглаад байна. Бодит бус, амьдралд наалдаагүй зүйлийг орлого гэж бодоод байна. Манай эдийн засгийг цаасан дээр л өсгөөд байна шүү. 

 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

 

-Улсын төсөв жил бүр өсөөд байдаг. Тэгээд хийнэ гэж авчихаад, дараагаар нь хүрэхгүй байна гэдэг. Улсын төсвийн төлөвлөлт хаана алдаад байна. Зураг баталгаажуулдаг. Батлагдсан төсвөөсөө хяналтын төсөв нь  өндөр гардаг. Үүнээс болоод хөрөнгө оруулалт царцах байдал үүсдэг. Үүнийг төсөв дээр хэр тусгасан бэ?

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-Өнөөдөр ажлын байр шаардлагатай байгаа. Ажлын байраар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлж байна. Улаанбаатарт хүн амын 70 орчим хувь нь амьдарч, ажиллаж байна. Тийм болохоор эдийн засаг, хөрөнгө оруулалтыг Улаанбаатар руу чиглүүлэх ёстой. Өнөөдөр өндөр төсөв хуваарилагдсан Баянхонгор, Хэнтийн хүн ам хэд дахин бага байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
Үнэн үг:
УИХ-ын гишүүн бол Монгол Улсын нийтлэг тулгамдсан асуудалд л эхний ээлжинд санаа тавих ёстойгоос Монголын хувь заяагаар тойргийг тэтгэгчид биш. Засаг захиргааны нэгж бүрт төрийн өмнөөс ажиллах үүрэгтэй эрхтэн тушаалтан ажиллаж байгаа.
2020-10-22
Улаанбаатар хотод төсөв хамгийн бага байх ёстой. Хотынхоо төсвөөр л амьдрах ёстой
2020-10-22
зочин:
Хөрөнгө оруулалтыг Улаанбаатарт төвлөрүүлж хэрхэвч болохгүй. Учир нь Улаабаатарт Монголын бүх авилгалчид, офшорчид, тонуулч, дээрэмчид, пиджак өмссөн хоосон толгойтнууд, хоосон толгойтой цагаан захтанууд , уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн ажлаас зугтагсад зэрэг хамгийн муу муухай, ад чөтгөр шүглэсэн хүмүүс цугларсан. Ер нь ийм газарт хөрөнгө оруулна гэж юу гэсэн үг вэ? Харин улаанбаатарт атомын бөмбөг хаях хэрэгтэй. Тэгж байж сайхан Монгол орон минь өндийнө.
2020-10-22
Kenchbish:
Орон нутагт хөөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж л төвлөрлийг ч сааруулна түгжрэлийг ч бууруулна
2020-10-22
Ulaanbaatart 70 % !!!:
Ulaanbaatart manai ulsiin niit hun amiin 70% amidarch baigaa gene!!! Udahgui 90 % bolj Ulaanbaatar HOT ULS boloh viidee???!!!
2020-10-22