Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно
2020-10-23 08:00

 

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

 

10.00 цагт Хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88199996

 

10.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.

 

11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ.

 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Этүгэн интертайментаас “Итгэлээр дүүрэн амьдрал бүх оддын нэгдсэн хандивын тоглолт”-ын талаар мэдээлнэ.

 

11.30 цагт Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойд зориулан генералууд Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

 

13.00 цагт Хүүхдийн төв номын санд “XX зууны Монголын соёл урлаг,  утга зохиол-Суу билэгт Ламжавын Ванган” эрдэм шинжилгээний хурал болно.

 

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339

 

14.00 цагт Сүхбаатарын талбайд "ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ" аяны хүрээнд "АХМАДЫН ЯВГАН АЯЛАЛ"-ын нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин