ШУУД: Гадаадын 800 хүнд хэн виз олгосон бэ
2020-10-23

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Дараагаар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

 

-Монгол иргэдийг цахим гарцаар гардаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүний оролцоо шаардлагагүй болно. Олон улсын бүх боомт дээр цахим гарцыг нээж өгөх ёстой. Технологийн хоцрогдлоос гарах цахим гарц бий болгоё гэж байгаа учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үндэсний аюулгүй байдлаа хадгалах ёстой. 

 

Зорчигчийн нэвтрэх систем рүү хакер хардлага их үйлдсэн. Үүнийг хамгаалах кибер аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал хурцаар тавигдана. Үүнд ХЗДХЯ анхааралдаа аваасай гэж хүсч байна. 


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

 

-30 хүртэл хоногийн визийг тусгай төлөөлөгчийн газрууд олгодог. Дипломат төлөөлөгчийн газар тусгай визийг хариуцдаг. 

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадын иргэдийн бүртгэлд тавих хяналт ямар хэмжээнд байна. Манай иргэдийн гэр бүл болсон талаар судалгаа байдаг болов уу. 

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

 

-Манай улс анх удаа биеийн давхцахгүй үйлдэл буюу хурууны хээгээр нь гадаадын иргэдийг бүртгэх бүртгэлтэй болж байгаа юм. Гадаадын иргэдийн нэгдсэн хяналт байдаггүй. Түүнээсээ болоод зөрчил гардаг. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-800 хүнд ямар хүмүүс виз олгосон бэ? Тамхи хэн зөөгөөд  байна. Мэргэжлийн дипломатууд зөөгөөд байна уу. Энэ чинь ихэнхдээ гаднын байгууллагынхан виз, томилолтоор явчихаад ГХЯ дээр асуудал нь тусаад байна. Энэ талаар хаалттай мэдээлэл сонсмоор байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
данмх:
ЁСТОЙ МӨНГӨ ГЭХЭЭР энэ НОВШНУУД ХОРМОЙГОО тОСООД ДАВХИЧИХ ЮМАА
2020-10-24
Визын наймаа:
овоо хэдэн бор юм олоо биз муу ллрууд
2020-10-23