НИТХ Анхдугаар хуралдаанаа хийж, хотын удирдлагуудыг томилно
2020-10-23 10:12

 

НИТХ-ын  Анхдугаар хуралдаанаар өнөөдөр болно. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр НИТХ-ын 45 суудлаас МАН  34, АН 8, ХҮН гурван суудал авч, МАН үнэмлэхүй олонхи болсон.

 

Өчигдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилохыг дэмжсэн юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны саналыг бататгасан. Ийнхүү өнөөдөр НИТХ-ын Анхдугаар хуралдаанаараа хотын удирдлагуудыг хэлэлцэн томилно. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин