Д.Нямхүү: Ачааны машины жолоочоос коронавирус илэрлээ
2020-10-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.23/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ачаа тээврийн  машины жолооч, 35 настай, эрэгтэй, манай улсын  иргэн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 328 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 4 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 8 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  300 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 16 хүн  эмчилгээнд байгаа.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Айн:
Гавьяат авах хүмүүс нь фронтод байлдаж байгаа эмч нар бүрт гавьяат өгөх хэрэгтэй байх
2020-10-25
odon hiij baigaad ebiid aluulsan da
2020-10-23
ih deed surguuliig onlain hicheeleer oruulj, 10 jil tseterlegiig tele hicheeleer oruulj butsaad ondorjuulsen belen baidald shiljuulsen ni zuv.
2020-10-23