ШУУД: Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазарыг томилохыг дэмжлээ
2020-10-23

13:50 цаг: 

 

НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ. НИТХ-аас гаргасан тогтоолыг баталж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг томилно. 

 

 

 

Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг даргад томилох асуудлыг хэлэлцэж байна

13:00 цаг: 

НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгож, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийг баталлаа. Дараагаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. 

 

 

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн талаар НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль

  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

  • 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

  • 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

ШАГНАЛ:

  • 2006 онд Монгол улсын аварга цол

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

 

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

 

Дараагаар нь нэр дэвшигчтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж, хариулт авав. АН-ын төлөөлөгч н.Пүрэвдаваа:

 

-Үндсэн хуулиас давсан намын шийдвэр гэж байх ёсгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу цалин авна. Бүрэн эрхээсээ давсан ажил хавсарч болохгүй гэж заасан байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох ёстой гэж заасан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгаж байж оруулж ирэх хуулийн заалтыг яагаад зөрчсөн бэ?

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва:

 

-Одоо бол нэр дэвшиж байгаа. Нийслэлийн Засаг даргаар томилогдсон шийдвэр гараагүй байгаа. Хэрвээ нийслэлийн Засаг даргаар томилогдсон нөхцөлд хуулийн дагуу УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх учиртай. 

 

Нийслэлийн Засаг дарга нэр дэвшигч Д.Сумъяабазар: 

 

-Нийслэлийн Засаг даргыг томилох, чөлөөлөх субьект нь Ерөнхий сайд. МАН-ын үнэт зүйл, зарчим гэж ойлгох хэрэгтэй. Ялсан намын дарга нь тухайн шатны Засаг дарга байх ёстой гэсэн зарчимыг тавьсан. Өнөөдөр НИТХ дээр нэр дэвшүүлэх процесс явж байгаа. УИХ-ын даргад УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барина. 

 

НИТХ-д хэт улстөржилт биш ажил явагдах ёстой. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд бүрэн дүүрэн хамтарч ажиллаж чадна. Үүнд хэт их улстөржилт хэрэггүй. Би энэ албан тушаалд нэр дэвшинэ гэж бодоогүй. Намаа яаж ялуулах вэ л гэж бодож байсан. Би дээшээ яваад байна уу, доошоо яваад байна уу гэдгээ өөрөө ч мэдэхээ байгаад байна. 

 

 НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

 

12:55 цаг:

НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа. Дараагаар нь НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгох саналыг ирүүлсэн байлаа. Танхимаас өөр нэр дэвшигч байсангүй. Тиймээс НИТХ-ын тогтоолоор НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонгох тогтоолын төслийг баталлаа.

 

Төлөөлөгчдийн 84.44 хувиар НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо.

 

 НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа

 

12:30 цаг: 

НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын сонгуулийн үр дүнд танилцууллаа. Дараагаар нь НИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг баталлаа. 

Гэрэл зургийг MPA.mn

Бүрэн эрхийг нь баталгаажуулсан төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг гардуулж байна. 

 

 

НИТХ-ын Анхдугаар хуралдаан эхэллээ

 

11:50 цаг: 

НИТХ-ын Анхдугаар хуралдаан болж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр НИТХ-ын 45 суудлаас МАН  34, АН 8, ХҮН гурван суудал авч, МАН үнэмлэхүй олонхи болсон.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргыг томилох юм. 

 

Өчигдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилохыг дэмжсэн юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны саналыг бататгасан.

 

НИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга н.Ганболд орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Jinhene mongol:
Ter Elbegdorj shig ashig orlogo ihtei zavshih bolomjtoi ajil haij Albany tushaaliin hongiloor tuun shig selj baina.
2020-10-26
irgen:
Hotiin irged bol demjeegui shyy....!!!!
2020-10-24
irgen:
hodoonii hyn hotiin darga boloh buruu...hot yamar soelgui bydyyleg bolsoniig ch medehgui shdee hodooniihon tiim baisan shig l bolgochihson, hotiin hogjil yamar bain estoig medeh umuu ?
2020-10-23
арчаагүй ард түмэн мөхдөг:
англи оросоор асуулт асуувал яах бол ккк. бөөн хэл устай нөхөдөд
2020-10-23
ganaa:
ugaariin asuudlaa yaraltai abch heleltseerei Az jargaltai hotiin ard irged chin ugaartaad nas baraad eruul mendeeree hohirood bna shuu
2020-10-23