ШУУД: Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгож, Д.Сумъяабазарыг хотын мэрт дэмжлээ
 
                        
НИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа. НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН найм, ХҮН гурван суудал тус тус авсан юм. НИТХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН-аас НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгож хэлэлцүүллээ.

НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын төлөөлчгдийн 84.44 хувийн саналаар сонголоо.

БОЛОВСРОЛ:
-  1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль 
-  1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 
-  2000-2004 онд “Түшээ” дээд сургууль 
-  2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, Хууль зүйн магистр 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-  2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар 
-  2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч 
-  2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 
-  2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга 
-  2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн 
-  2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн 
-  2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 
-  2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч 
-  2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч 
ШАГНАЛ:
-  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг” 
-  Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 
-  Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг” 
-  Төрийн дээд шагнал “Алтангадас” одон 
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
-  1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль 
-  2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-  2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал 
-  2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн 
-  2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 
-  2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч 
-  2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх 
-  2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч 
-  2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 
-  2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 
-  2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 
-  2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 
ШАГНАЛ:
-  2006 онд Монгол улсын аварга цол 
-  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 
-  2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль 
-  2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 
ГАДААД ХЭЛ:
-  Англи, Орос 
НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох юм.
Н.Нягт
 
                
СЭТГЭГДЭЛ БИЧИХ