COVID-19: Халдвараас үүдэлтэй санаанд оромгүй үр дагаврыг илрүүлжээ
2020-10-23 14:07

Коронавирусийн халдвараас үүдэлтэй сөрөг үр дагавруудын нэг нь үс унах гэнэ. Түүнчлэн энэ өвчнийг даваад гарсан хүмүүст удаан хугацаанд ядарч, сульдах шинж тэмдэг илэрч болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвийн эрдэмтэд мэдэгджээ. 

 

NHK агентлагийн мэдээлснээр, коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн 11 хувьд нь дөрвөн сарын дараа амьсгал давчдах, 10 хувьд нь сульдах, 10 хувьд нь үнэртэх мэдрэмж алдагдах, 4 хувь нь ханиах, харин хоёр хувьд нь амтны мэдрэмж алдагдсан байна.

 

Түүнчлэн коронавирусийн халдвар илэрснээс хоёр сарын дараа өвчтөнүүдийн дөрөвний нэг хувьд нь үс унах шинж тэмдэг илэрч байжээ.

 

Эрдэмтдийн өгүүлснээр энэ төрлийн шинж тэмдгүүд Эбола болон Денге чичрэг өвчнөөр өвдсөн хүмүүст ч илэрч байсан гэнэ. Гэхдээ энэ нь коронавирусийн халдвар авсан хүмүүсийн сэтгэлзүйн дарамттай холбоотой байж мэднэ гэж эрдэмтэд өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэрлэх амтлах чадвараа алдсан хүн олон
2020-10-23