Сэтгүүлчид нэгдэн Ерөнхий сайдыг асуултад хариулахыг хүслээ
2020-10-23

1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан. Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ Үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм.

 

 

Гэтэл тэр энэ хугацаанд нэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэд үзүүлж байна.

 

Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн танаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ үүгээр дамжуулан илгээж байна.

 

 

Ардчилсан  улсад олон ургалч үзэл байдаг. Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.

 

Жич: Иргэн таЕрөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно.Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж,Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.

 

Асуулт хүлээн авах хаягууд:

Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244

Өрөг.мн сайтын е-мэйл хаягMarketing@urug.mn-

Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байрүргийн 15-р

Зариг.мн сайтын редакцийн утас 76009966

Зариг.мн сайтын е-мэйл хаяг info@zarig.mn

Зариг.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот

Эх сурвалж: Zarig.mn

Shuud.mn
Сонин хачин
Jinhene mongol:
Tuuniig shuud yariltsalgand duudaad asuultaa taviaarai
2020-10-26
Зариг Өнөрөөд???:
Хачир нэмэхгүй бол болошгүй нь.... Үндсэн хуулинд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн мөртлөө АВЛИГЫН ХЭРЭГ гээд тусад ангилаад салгачих юм Авлигал авсан өгсөн бол хүн алсан, хүчин хүчирхийлэл хийсэн хүнээс дор дурак болж хувирна! Төрийн яг мэргэшсэн албан хаагчдад! мэргэжлийн бус нөхөр шуудхан хэлье авлигал авах, өгөх гэж үзнэ нөгөөх ямар юм болсныг мэдэхгүй далд гүйцэтгэх ажиллагаа явуулаад тэгээл хэвлэл мэдээллээр шүүхээс гэм буруутай нь тогтоогүй байхад ёстой сэвж өгнө дөө!!! Ард нь нөгөө нөхөр нь бурхангүй газрын Бумба галзуурахыг ёстой нэг үзүүлж өгнө удахгүй түнтийтлээ баяжаад ажлаасаа гарна!!!! Үүнийг яаж шийдэх вэ???? Сэтгүүлчид-Хуульчидаа????
2020-10-23
irgen:
Hyrelsyhiig syyliin zasgiig unagaahad ard tymen demjsen .... 30 til tord suuj luivardsan luivarchidaas salah gej, shal oor boloh baih geed....getel neg l bishee ard tymniig lav sonsohgui hyn bololtoi ednii nam byh nyh syvryy chihej orood am tagaldag nam bolood baina, bydyyleg hyn ihtei sayiin songuuliar haragdlaa shdee
2020-10-23