Өмнөд Солонгост вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо 32 болжээ
2020-10-23

Бүгд Найрамдах Солонгос Улсад томуугийн вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо 32 болсон талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг мэдээлжээ.

 

Эрх баригчдын мэдээлснээр, 10 дугаар сарын 16-наас хойш нийтдээ 32 хүн томууны вакцин хийлгэснийхээ дараа нас барсан байна. Эхний тохиолдол Инчонд гарсан бөгөөд 17 настай сурагч хүү амиа алдсан бол үүний араас Сөүл, Кёнгидо болон бусад нутгуудад ийм тохиолдол бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь ахмад насны, хууч өвчинтэй хүмүүс байсан гэж эмч нар өгүүлсэн байна.

 

Талийгаачдын цогцосыг задлан шинжилгээнд оруулах үеэр авсан дээжийг судлах зэргээр хүн амиа алсдан тохиолдол бүрийн шалтгааныг нарийн тодруулах ажил үргэлжилж байгаа гэнэ. Гэхдээ олон сая хүн хэдийнэ тарилга  хийлгүүлсэн, тэдний биед сөрөг үр дагавар гараагүй гэж шинжээчид онцолсон байна.

 

Богино хугацаанд 30 гаруй нас баралт бүртгэгдчихсэн энэ үед вакцинжуулалтыг үргэлжлүүлэх нь зөв эсэх тал дээр мэргэжилтнүүд харилцан адилгүй байр суурьтай байгаа аж. Солонгосын эмч нарын холбоо 10 дугаар сарын 29 хүртэл томуугийн вакцинжуулалтыг зогсоох санал хүргүүлсэн байна.

 

Харин үүний хариуд БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн тэргүүн Чон Ын Гён мэдэгдэл хийхдээ вакцинжуулалт болон нас баралт шууд холбоотой гэдэг нь тогтоогдоогүй, өнөөгийн өнхцөлд вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоох шаардлагагүй хэмээн онцолжээ. 

 

БНСУ: Вакцин тариулсны дараа 13 хүн нас барсны шалтгааныг судалж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дээр нь бас хятдын загасчдын усан онгоцнууд 100 нараа өмнөд солонгосын хилийг зөрчиж дээрэлхэж б. Со ууд усан буугаар шүршиж байна кккк
2020-10-23
Хөгшчүүлээ ахлах арга уу
2020-10-23
430 хүн урвал өгөөд байна
2020-10-23
Жамбал:
Монголд Солонгос вакцинаас болж хүн нас барвал хэн хариуцлага хүлээх вэ?
2020-10-23
Малчин:
Монголд хийгээд байгаа энэ Солонгос, Бразилийн вакциныг сайн анхаарах хэрэгтэй шүү. ДЭМБ-ын зөвлөмж л гэх юм. ДЭМБ бол дэлхийн 210 улсуудын дундаж буюу ядуу, хөгжиж буй орнууддаа л зориулсан вакциныг л авч хэрэглэдэг.
2020-10-23
irgen:
orosiin vakzinaas busad ni ayultai, anglid ch gesen hyn yheed baigaaangliin shdee vakzinaas , mongol neeh baruuniihryy guideg ayultai orosiin vakzin l avah heregtei
2020-10-23