Д.Сумъяабазарыг хүсэлтийн нь дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
2020-10-23 17:18

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.

 

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдэд танилцуулав.

 

 
 
 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж, нийслэлд тулгамдсан асуудал олон байгаа, тэдгээрийг шийдэж чадна гэдэгт итгэж энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн олон зуун мянган иргэн МАН-ыг дэмжин саналаа өгч, итгэл хүлээлгэсэн. Иймээс энэ сонгуульд намын байгууллага, багаа удирдан орж, олон түмний итгэл хүлээсний хувьд үүрэг хариуцлагаа үүрч ажиллах нь зүйтэй гэж үзэж гишүүний хүсэлтийг дэмжиж байна гэдгээ илэрхийлэв.

 

Ингээд Улсын Их Хурлын гишүүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Od:
Gishuun ooroo, bi bieiin amariig harsan bol gishuuneeree baih basan gevch hotod hiih ajil ih bgaa tul ... gej helsen baisan. Ingeheer UIH iin gushuun hun hiih ajilgui sul tsalintanguud,.Bidneer tejeelgeed l haamgiin sainiig ni ideed l harts bidendee haaya haaya ugaadas ogood l bolj bnoo bolj bn.
2020-10-25