Д.Сумъяабазар: Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно
2020-10-26

НИТХ-ын Анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж хотын удирдлагуудыг сонгон, томилсон. НИТХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-аас ирүүлсэн саналын дагуу нийслэлийн удирдлагуудыг төлөөлөгчид дэмжлээ. Хотын парламентын  даргаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг сонгосон бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томиллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Ингэхдээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъябазар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа хуулийн дагуу чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг даргаар томилогдож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа хүлээн авахдаа “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцолж байсан. Ийнхүү орон нутгийн сонгуулиар бүрдсэн НИТХ албан ёсоор бүрэн эрхээ баталгаажуулж, удирдлагуудаа томиллоо. Одоо мөрийн хөтөлбөрөө батлан, ажиллаж амласнаа хэрхэн биелүүлэхийг нийслэлчүүд харж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын товч намтраас: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль

  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

  • 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

  • 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2006 онд Монгол улсын аварга цол

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Shuud.mn
Сонин хачин
МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би түүний имэйлээр joseluisloans@gmail.com хаягаар компанитай холбогдсон Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичиж, компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авсны дараа би титмийн дэгдэлт эхлэхээс өмнө 12-р сарын 18-нд зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
2020-11-07

Yoyo, ene umhii buhchuudees odoo zalhaj bn shuu...haashaa l harna baliar yumnuud
2020-10-26
зочин:
1991-2003 оны хооронд юу хийж байсан бэ? Бөх барилдаад л байж дээ
2020-10-26