Ноцтой ослын улмаас найман хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ
2020-10-26 09:44

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд зам тээврийн осол гарч олон хүн бэртэж гэмтжээ.

 

Ослын тухай дуудлагыг 2020.10.25-ны өдрийн 14:22 цагт 14:53 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 14:50 цагт очиход иргэн Ч-ийн жолоодож Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсний улмаас найман хүн гэмтсэн байсныг ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.

 

Мөн автокраны жолооч нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ч /58  настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
өөа:
Автотээврийн газар гэж балиар газар байна. Одоо үзлэг гэж гурилдана. Улаан цайм шаардлага хангахгүй хэдэн мянган машин хөлхөж байна. Энэ бүрэн бус, утаатай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудлыг одоо яг хэн хариуцах юм бэ? Яагаад иргэдийг утаагаар угаартуулсаар байна вэ?
2020-10-26