76: "Баартай" Х.НЯМБААТАР
2020-10-26

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент уламжлал ёсоор анхны ээлжит чуулганаа нээж, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Шинэ парламентын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг SHUUD.MN сайт “УИХ-76” булангаараа цуврал болгон хүргэхээр болж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн.НЯМБААТАР-аар эхлүүлж байна.

 

Монголын улс төр дөрвөн жилийн мөчлөгөөр үргэлжилдэг. Парламентын сонгуульд дөрвөн жилд нэг удаа явагддагтай ч холбоотой. Төрийн түшээдийн тухайд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хууль санаачлан боловсруулахаас эхлээд ажлын хэсэг ахлах, бүлэг, байнгын хорооны даргаар сонгогдох, Засгийн газрын гишүүнээр томилогдох эсэх нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаална. Гэхдээ анх удаа сонгогдсон гишүүд сайд болох байтугай байнгын хорооны  даргаар сонгогдох нь тун ховор.  Тэр байтугай, парламентын түүхэнд Улсын бага хурлаас эхлээд тасралтгүй найман удаа сонгогдож, өнөө жилийн сонгуулиар “өвдөг шороодсон” мэргэшсэн парламентч, УИХ-ын дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ын даргын зөвлөх  Д.Лүндээжанцан гэхэд аль ч үеийн Засгийн газарт багтаж, сайдын  алба хашиж байгаагүй.

 

Тэгвэл дөрвөнхөн жилийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ыг тэргүүлж байсан  Х.Нямбаатар өнөөдөр парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод, улмаар Хуульзүй, дотоодын хэргийн сайд гэсэн “давхар дээл”-тэй цөөн гишүүдийн нэг болоод байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь хязгаарлагдсан, квоттой. Тэр дундаа хуульзүйн салбарыг мэргэшсэн, туршлагатай парламентчаар удирдуулж ирснийг Ц.Нямдоржоор овоглотол түмэнд танигдсанаар нь мэднэ.

 

Бага насаа Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд үдэж, нийслэлийн 48 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, Орхон их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хэнтийн угсаа гарвалтай Х.Нямбаатар ажлын гараагаа ч Орхон их сургуульд багшаас эхлүүлжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөс ИТХ-ын дарга хүртэлх албыг хашиж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшин сонгогдсоноор өнөөдрийн өндөрлөгт богино хугацаанд хүрсэн улстөрч. Анх удаа сонгогдсон өнгөрсөн парламентад тэрбээр “ам нь үдээ”-тэй гишүүн байсангүй. Багын сурлага сайтай ч сахилагагүй нэгэн байсан гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг. Түүний “толгой сайтай”-гаараа мэргэшсэн парламентч болох эсэхийг цаг хугацаа харуулна, учир нь хоёрантаа сонгогдоод, “давхар дээл”-тай ажилласнаар “туршлагатай, мэргэшсэн” гэх тодотгол өөрөө хүрээд ирэхгүй. Гэхдээ тэр хууль эрхзүйгээр мэргэшсэн гэдгээ өнгөрсөн парламентад харуулсан. Холбогдох хууль тогтоолд ажлын хэсгийг ахалж, байр сууриа илэрхийлсээр ирсэн.

 

“"МАНАН дэглэмийн эсрэг"  жагсаал /2018.12.27/

 

Үүнтэй зэрэгцээд улс төрийн амбиц нь ч үйлдлээрээ илэрдэг. Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын таван гишүүн “"МАНАН дэглэмийн эсрэг" “ нэгдэж, жагсаал зохион байгуулж, улмаар 2019 оны хоёрдугаар сард УИХ-ын тухай хуульд “УИХ-ын даргыг гишүүдийн хүсэлтээр чөлөөлөх” тухай заалтыг оруулсан. Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлснөөр тус бүлгийн үйл ажиллагаа намжсан. Харин энэ хуулийн заалт ганцхан хүнд зориулагдсан уу, дараа дараагийн спикерт үйлчлэх үү гэдэг цаг хугацааны асуудал. Учир нь эдүгээ шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Тун удалгүй  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлэг байгуулснаа зарлаж, УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж, “Эрдэнэт”, Оюутолгой зэрэг эдийн засгийн эргэлттэй уул уурхайн компаниудыг шалгана гэдгээ мэдэгдэж, Засгийн газарт ажлын хэсэг байгуулан ажилласан,. Ингэхдээ “Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн сайхан үйл эхлүүлж байсан ч хөрсөн дээр хэрэгжээгүй л байгаа.

 

Х.Нямбаатар үйлдлээрээ төдийгүй үгээрээ ч бусадтай мэтгэлцсээр ирсэн.  Хөөн хэлэлцэх хуулийг холбоотойгоор ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. хаана байна тэр чинь. 400 гаруй хуульч хуралдаад Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар их сургууль дээр зөвлөгөөн хийсэн юм. Тэр зөвлөгөөний санал надад ирсэн. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидгаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо боль.” гэдгийг ширүүхэн сануулж, анхааруулж байсан юм. 

 

Цаашлаад хууль ёсыг сахиулах эрхэм сайд “ждү”, “тендэр”-т нэр нь холбогдсон нь баримттайгаар илэрсэн байдаг. Өөрийн хамаарал бүхий “Өгөөдэйн Ази” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл,  сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүрэгт чамгүй олон тендер авсан мэдээлэл ч бий. Гэвч тэрбээр өөрийгөө зад өмөөрч, энэ талаар мэдээлсэн хэвлэлийн байгууллага, сэтгүүлчидтэй шүүхдсээр ирсэн.

Зургийг: Sonin.mn 2018.11.23

Эдүгээ Х.Нямбаатарыг хуулийн салбарыг Ц.Нямдорж сайдын хэмжээнд авч явна гэж худлаа магтаад яах вэ, харин өөрийн ахлах зөвлөх Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, С.Нарангэрэл академичийн зөвлөгөөг дагах нь илүүтэй ононо.

 

Басхүү нийгмийн шаардлага болсон Эрүүгийн хуулиас хассан хөөн хэлэлцэх хугацааг дахин сэргээж, сэтгүүлчдэд чиглэсэн  Эрүүгийн хуулиар яллах гүтгэх, доромжлох заалт, хүүхдэд халтай Эрүүгийн хуулийн 12 дугаар заалтад өөрчлөлт оруулж,  өөрт  холбогдох “баар”-тай асуудалдаа тайлбар хийх гээд олон асуулт хүлээгдэж байгаа. Тэрнээс бус ирэх 30 жилийн эрх зүйн шинэтгэлийг хэрхэх нь дараа, дараагийн асуудал биз ээ. Ер нь тэгээд хуулийн сайд "хууль засах"  вий гэсэн болгоомжлол, хардлага олон нийтэд нэгэнт тогтчихсон.  Цаашид парламентат засаглалтай улсад  хууль шударга, тэгш үйлчилдэг итгэлийг иргэн бүрт төрүүлчихвэл  л болно доо.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ДОТООЖУУДТАН:
ЭНЭ ГЭЖ БАС НЭГ ДОТООД ЖУРАМТАН УУ ...
2020-10-26
Нямдоржоос л лав дээр
2020-10-26
Kenchbish:
Oрхон их сургууль чансаагаараа дэлхийд хэддүгээрт, монголдоо хэддүгээрт жагсдаг вэ гэдэг нь л чухал Төрөөс дэмжих ТОП-10 сургуульд багтах эсэхээс бүх зүйл хамаарна даа
2020-10-26
irgen:
Орхон төгссөн орк шүү дээ-д өгсөн хариулт яагаад сэтгэгдэл дээр давхар гарч байгаан бол шууд.мн-ээ.
2020-10-26
irgen:
мангар
2020-10-26
irgen:
Орхон төгссөн орк шүү дээ-д өгсөн хариулт яагаад сэтгэгдэл дээр давхар гарч байгаан бол шууд.мн-ээ.
иргэн:
оюуны хомсдол
2020-10-26
irgen:
тэнэг
2020-10-26
irgen:
За ер нь тэгээд эцсийн бүлэгт их дээд сургуулийн диплом бол тухайн хүний боловсролыг илтгэх баталгаа биш, хэн бэ гэдэг нь чухал. Өнөөдөр төрд өөр мэргэжлийн хуулийн талаар онолын ямар ч ойлголтгүй практикийн хуульч нар олширсноос хуулийг өөрийхөөрөө дураараа тайлбарладаг, ойлгодог, гууль болгодог гажуудал үүссэн. Аливаа улс төрийн захиргаа тусгай гэлтгүй төрийн албанд мэргэжлийн шаардлагыг өндөр тавьдаг болох хэрцээ байнаа. Жишээ нь хуульч нь хуульчаараа эдийн засагч нь эдийн засгийнхаа багш нь багшийнхаа ажлыг л хиймээр байна. Тэгэхгүй бүгд улс төр, төрийн алба руу зүтгээд байхымаа нөхдөө
2020-10-26
irgen:
Нэг жил нэг аймагт 1-2 хувиар л очдог байсан. Авсан оноогоороо өөр мэргэжлийн ямар ч сургуульд суралцах боломж байсан ч хуульч болно гээд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж сонгосон сонголтыг өөр мэргэжлийн хүн өөртэйгээ харьцуулж болохгүй л дээ. Хуульч мэргэжлийг сонгосон хүүхдүүд хувь хувьсгал алийг нь ч төгссөн бай бусад мэргэжил /анагаах тоо суурьтай мэргэжлээс бусад/-ээс тохой илүү шүү дээ.
2020-10-26
irgen:
Дээр сэтгэгдэл бичсэн нөхөр буруу ойлголттой байна. Бас ч тэгж ойлгож болохгүй л дээ. Учир нь 90 оны хүүхдүүд их дээд сургуульд суралцах орчин нөхцөл нь тийм л байсан. Ихэнх хүүхэд хуульч болох хүсэл мөрөөдөлтэй ч хуулийн чиглэлээр сурах сургуулиуд нь МУИС-ын ХЗС, Цэрэг, цагдаагийн сургуулиас өөр хуулийн сургууль байгаагүй юм. Ялимгүй өмнөх түүх сөхвөл МУИС-ын ХЗС дунд мэргэжлийн ажилтан бэлтгэдэг сургууль байсан шүү дээ. Харин нь орчин цагийн эрх зүйт төрт ёсны төлөвшилд хувийн хэвшлийн хуулийн сургуулиудын үүрэг оролцоо үлэмж их.
2020-10-26
Орхон төгссөн орк шүү дээ:
Ямар ч сурлага сайтай хүүхэд Орхон хувийн жижигхээн дээд сургууль, цэргийн дээд сургуулийг төгсдөггүй юм. Ийм хүмүүс төрийг удирдаж байна. Манай улс мөддөө өөдлхгүй
2020-10-26
иргэн:
оюуны хомсдол
irgen:
тэнэг
Y:
Сурлага сайтай бол орхонд орлоо юу хккк сайхан худлаа ярьж байна уу кккккзззз
2020-10-26
irgen:
мангар