ШУУД: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх төслийг өргөн барина
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийллээ. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх төслийг дэмжлээ. Энэ төслийг манай гишүүд санаачлан өргөн барьж байгаа гэлээ.
Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй байхаар заажээ. 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нь амьжиргаанд хүрэлцэхгүй. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 300 орчим мянга нь 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч байна.
Стратегийн ордыг эргэлтэд оруулснаар тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг гаргах юм байна. Үүнд "Цагаан суврага"-ын орд гол эх үүсвэр болно гэдгийг АН онцолсон юм. Шинэ төмөр зам Цагаан суваргын ордод 20 км ойртсон. Тиймээс хамгийн түрүүн эргэлтэд оруулж болох орд "Цагаан суварга" гэдгийг гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцоллоо.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ