Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг "сэтгэцээ эмчлүүл" гэж хэлснийх нь дараа Франц улс Анкарагаас элчин сайдаа эгүүлэн татсан талаар Франс Пресс мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Макрон энэ сард тус улс дахь салан тусгаарлах үзэлтэй тэмцэх сэдвээр үг хэлсэн бөгөөд 12 дугаар сарын есний өдөр зохих хуулийн төслийг өргөн барина хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Францын Мусульманчуудын зөвлөлтэй хамтран "гэгээрсэн ислам"-ыг бүтээх боломжтой байгууллага байгуулах хэрэгтэй хэмээн онцолсон байна. Харин энэ мэдэгдлийг Туркийн Ерөнхийлөгч шүүмжлэн, Францын Ерөнхийлөгчийг "эрүүл саруул ухаанаа алдсан" хэмээн мэдэгджээ.
"Ерөнхийлөгч Эрдоганы үг байж болшгүй. Мухардалд орж бусдыг доромжлох нь байж болшгүй хэрэг. Эрдоганы улс төрийн үзэл бодол аль ч талаас нь харахад аюултай тул түүнийг энэ байр сууриа өөрчлөхийг шаардаж байна" хэмээн Францын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.
Түүнчлэн Парист нэгэн багш бусдын гарт амиа алдсаны дараа Туркийн Ерөнхийлөгчийн зүгээс эмгэнэл илэрхийлээгүй гэдгийг онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |