Д.Нямхүү: Гурав хоногт коронавирусийн 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020-10-26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.26/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1178 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

 

Тухайн иргэд нь энэ сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 14 настай, эрэгтэй хүүхдийн шинжилгээ, аравдугаар сарын 23,24-ны өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины хоёр жолооч, 46, 50настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрлээ. Ингээд сүүлийн гурван хоногт 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүний  8 нь  манай улсын иргэн, 3 нь ОХУ-ын иргэн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 339 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 3 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 8 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  301 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 27 хүн  эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн, хүндэвтэр 7 хүн байна. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
irgen:
argagui shdee gadnaas irj baigaa hymyys dongoj shinjilgee ogood l irj baigaa,,,,heden doloo honogiin daraa dahiad ogohod virustai garaad baigaa uchraas ireh hymyysiig shinjilgee ert ogch, irehiin omno dahin ogyyleh heregtei um bishyy
2020-10-26
Эргүү мал минь. Шинжилгээ нь эрүүл гэсэн улсаа оруул. Чиний үгээр явж ханалаа. Одоо болно. Олон хүмүүсийн дургүйг хөдөлгөж байж амиа алдав.
2020-10-26
Уншигч:
Хилээр орж ирж байгаа хүнээс вирусын шинжилгээний бичиг шаардаач.Орос яагаад халдвартай хүнийг Монгол руу нэвтрүүлж байгаан.Эмчилгээний зардалыг нь бид хариуцаад л байх уу?
2020-10-26