ВИДЕО: Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна
2020-10-26

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдсан гэсэн. Энэ талаар?

 

-Орон нутгийн сонгуулиар МАН олонхи болсон. Сонгуулийн дараагаар Баянхонор, Архангай зэрэг хэд хэдэн аймагт төлөөлөгч нарт хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр өөрчилж байна гэж яригдсан. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна гэдэг асуудлыг ярьсан. Хууль, шүүхийн байгууллага сонгуулийн дүн гарсан асуудалд хэт хутгалдан оролцдогоо болох хэрэгтэй. УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудлаар УИХ-д санал ирээгүй. 

 

-Хуульчид 2021 оны улсын төсвийг тэгш бус байна гэж байгаа?

 

-МАН-ын бүлэг есдүгээр сарын сүүлээр 2020 оны улсын төсвийг хэлэлцсэн. Энэ тэгш бус байдал нь 2021 ондоо биш, 2019, 2020 ондоо өндөр тусгагдсан учир тэгш бус харагдаад байгаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
БАС НЭГ ДАРГА:
ЭНЭ НӨХӨР БАС ДОТООД ЖУРАМТАЙ ЮҮ
2020-10-26
Шүүхийг хараат бус байлга:
Зайлцгаа
2020-10-26
Зочин:
Шүүгчид байтугай, сөрөг хүчний фб-чид бол байнга Төрийн үйл ажиллагаанд том жижиг харгалзахгүй байнга хутгалдан байж харагдах юм. Ийм эрхээ хэтрүүлж үүргээ мартчихсан нийгэм бол ардчилсан гэгч нэрээр холион бантан болгож хаясан нийгэм л байдаг байх даа!
2020-10-26