Гурилын үнэ нэмэгджээ
2020-10-26 15:46

 

Гурил үйлдвэрлэгч компаниуд гурилын үнэ нэмэгдүүлэхтэй холбоотой мэдэгдэл ирүүлжээ.

 

 

ШӨХТГ-т гурилын компаниудаас мэдэгдэл иржээ. Үйлдвэрүүд 2019 оны дотоодын намрын ургацын тонн тутмыг 500-600 мянган төгрөгөөр худалдан авч байсан. 2020 онд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, түүхий эдийн хомстол үүсэж, эрэлт нэмэгдсэний үндсэн дээр намрын ургац 600-660 мянган төгрөг болж даруй 100-160 мянган төгрөгөөр өссөн үнээр худалдан авч эхэллээ. Дээрх шалтгааны үүднээс өдөр тутмын өргөн хэрэглээ, үйлдвэр цехүүдэд хэрэглэгддэг 25 кг, 50 кг савлагаатай нэгдүгээр гурилын үнийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс кг тутамд  100 орчим төгрөгийг нэмэгдүүлэхээ албан бичгээр мэдэгдсэн байна.

 

Э.Үүрийнцолмон 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Яах гэж уулзсан нөхөд вэ ? ямар ч шийдэл үр дүн гарахгүй ийм уулзалт хийгээд ажлаа ойлгохгүй, ажил хийсэн нэр зүүж оромддог баагийнууд уу аан !!!. Өнөө талхны үнэ юу болсон бэ нөхдөө
2020-10-27
гайхав:
Мянга шалгалт хийгээд нэмэргүй гэнээ
2020-10-27
хаха:
Би Мэндсайхан сайдыг шалгаад байх хэцүү биз дээ гэнэ үү хаха
2020-10-27
irgen:
Гурилын үнэ нэмсэн нь зөв юм уу буруу юм уу дээс томох үлгэр шиг юм яриад бувтнаад байх юмаа.
2020-10-27