Холбооны ба орон нутгийн эрх баригчид, хэвлэл мэдээлэл болон бусад нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээллийг нэгтгэн статистик гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр 10 дугаар сарын 26-ны даваа гарагийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 43 саяыг давжээ.
Тодруулбал, коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 43 009 311 болсон байна. Энэ халдварын улмаас 1 153 861 хүн нас барсан бол нийт хугацаанд 28 сая гаруй хүн эдгэрчээ.
Коронавирусийн халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бол үүний араас Энэтхэг, гуравдугаарт Бразил бичигдэж байгаа юм. Харин манай хойд хөрш ОХУ халдварын тоогоор дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд тус улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 1 513 877 болсноос 26 050 хүн нас барж, 1 138 522 хүн эдгэрсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |