Польш: Үр хөндөлтийг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжлэв
2020-10-27

Польш улсад үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн тав дахь хоногтоо үргэлжилсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ

 

Даваа гаригт Варшав хотноо жагсагчид хотын гол уулзваруудыг хаан, нэг цаг орчмын хугацаанд автомашин, трамвайн хөдөлгөөнийг саатуулсан байна. Зарим хүмүүс энэ үеэр "Засгийн газарт үр хөндөлт хийе" гэсэн бичигтэй уриа барин жагсжээ. Эсэргүүцэгчид нэг өдрийн дотор Польшийн 50 хотод зам хаасан бол ням гаригт Варшав хотноо жагсагчид сүмүүд рүү дайран орж, сүмийн ханан дээр төрөл бүрийн бичиг бичсэн байна.

Католик сүм ихээхэн нөлөөтэй байдаг энэ улсад ийнхүү үр хөндөлтийг эсэргүүцэн олон өдөр жагссан нь ихээхэн содон үйл явдал гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын Үндсэн хуулийн шүүх ургийн гажиг илэрсэн үед үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байсан хуулийн заалтыг үндсэн хуульд харшилсан гэж үзэн, уг заалтыг цуцалсан нь ийнхүү олон нийт эсэргүүцэх шалтгаан болжээ. Польш улсад өнгөрсөн жил  нийт үр хөндөлтийн 98 нь хүчингүй болсон энэ заалтын дагуу хийгдсэн байна. 

 

Ийнхүү үр хөндөлтийг зөвшөөрч байсан уг заалтыг хүчингүй болгосноор гагцхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас эсвэл цусан төрлийн хүмүүсийн хоорондын бэлгийн харьцаанаас үүдэлтэйгээр жирэмсэлсэн, эсвэл жирэмслэлт тухайн эмэгтэйн амь насанд заналхийлж байвал үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн байна. 

 

Үр хөндөлтийн асуудал Польшийн олон нийтийг хоёр хуваадаг гэхэд болно. 2014 онд хийсэн судалгаагаар польшуудын 65 хувь нь үр хөндөлтийг дэмждэг, 27 хувь нь үр хөндөлт хийлгэхийг буруушаах үндэслэлгүй гэж хариулсан бол найман хувь нь энэ асуудлаар тодорхой байр суурьгүй хэмээн хариулж байжээ. Гэсэн ч судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь хууль чангатгахын эсрэг байр суурьтай гэдгээ олон жил илэрхийлж байсан аж. 

Польш улсад хууль бусаар жирэмслэлтийг таслан зогсоосон тохиолдол жил бүр 1000 орчим бүртгэгддэг гэсэн баримт бий. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр нууцаар болон бусад орнуудад үр хөндөлт хийлгэх тохиолдол 80-120 мянгад хүрдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15