Хяналт шалгалтад 335 барилга байгууламжийг хамруулж, 1321 зөрчлийг илрүүлжээ
2020-10-27

 

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ. 

 

Хяналт шалгалтад  335 үйлдвэр, агуулахын барилга байгууламж хамрагдсанаас гал түймэр гарч болзошгүй 1321 зөрчил дутагдлыг илрүүлэн, хяналт шалгалтын явцад 448 зөрчлийг арилгуулсан.

 

Мөн 831 зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

 

Гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон хоёр аж, ахуй нэгж байгууллагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг түр зогсоож, 18 аж, ахуй нэгж, нэг иргэнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын  хяналтад 31.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. 

 

Хяналт шалгалтын явцад объектод галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, барилгын нөөц гарц болон зам гарц дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдлийг байрлуулаагүй.

 

Мөн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажилсан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон объектод зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрд хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зөрчлүүд нийтлэг илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-03