ШУУД: Албан үүргээ гүйцэтгэсэн төлөө цагдаагийн албан хаагч хохирч болохгүй
2020-10-27

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Улс үндэстний эв нэгдлийн эсрэг турхирах үйлдэлтэй  хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнээс болж Киргиз шиг болж байгаа. Цагдаагийн салбар харилцаа холбоо, цахим шилжилтээс огтхон ч хоцорч болохгүй. Цагдаагийн байгууллагын төсөв, санхүү дээр 10-20 хувиар нэмэгдүүлж байгаа. Орон нутаг ажиллаж байгаа цагдаа нарын нийгмийн асуудалд цаашид анхаарч байна. 

 

Цагдаагийн байгууллагын ажилтанд халдсант тохиолдолд хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байх хэрэгтэй. Албан үүргээ гүйцэтгэсэн холбогдуулан бусдад чичлүүлж болохгүй. Хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч бусдад чичлүүлж, хохирогч болж болохгүй. 

 

Иргэдийг соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, түмэндээ зүтгэхийг хүсье гэлээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov , gehdee haaya alban tushaalaa urvuulan ashiglaj irgedtei deerelhyy harilzaj, daramtaldag zagdaa huuliinhniigaa bas hymyyjyyleerei !!!!!!!
2020-10-27