Нийслэлийн тэргүүний ЕСӨН өрхийг шалгарууллаа
2020-10-27

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр  шалгарууллаа.

 

2020  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өглөө.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

 

-Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе.

 

Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:

 

  • Дагвадорж Аюур Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 
  • Самбуу овогтой Мөнхбаяр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо
  • Намсрай овогтой Мөнхбаяр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
  • Хүүжий овогтой Төмөрбаатар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо
  • Дугар овогтой Бямбаа Налайх дүүргийн 1 дүгээр хороо
  • Дэмид овогтой Хишигт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 
  • Дамдинжав овогтой Энх-Отгон Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо
  • Цэрэнтогтох овогтой Төрхүү Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
  • Жалцан овогтой Дандар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин