ОХУ-ын Ерөнхий сайд байрны үнийн өсөлтийг зогсоох зорилго тавьжээ
2020-10-27

Оросын Засгийн газар орон сууцны үнийг тогтоон барина гэж тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин Төрийн думын фракцуудын тэргүүнүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, барилга барих хугацаа болон орон сууцны өртгийг бууруулахын тулд барилгын салбар дахь зарим ажлуудыг хөнгөвчлөх арга хэмжээ боловсруулж байгаа гэнэ. Барилгын компаниудаас болж үл хөдлөх хөрөнгөний үнэ үндэслэлгүй өссөн жишээнүүд ч байгааг Мишустин онцолжээ. 

 

"Орон сууцны үнийн өсөлтийг тогтоон барих зорилго тавьсан. Энэ өсөлт удахгүй зогсоно гэж найдаж байна" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 

 

Өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин төрөөс орон сууцны эрэлтийг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа талаар мэдэгдэж байв. Гэхдээ орон сууцны өртгийг үндэслэлгүйгээр нэмэх нь байж болшгүй хэрэг хэмээн онцолж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эдний манай хоёрын луйварчид яг адилхан таарсан таар шуудайнууд
2020-10-27