COVID-19: ОХУ даяар хязгаарлалт тавина

ОХУ-д коронавирусийн халдвар эрчимтэй өссөөр байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Орос даяар хоногт илрэх халдварын тохиолдол 16-17 мянга даваад байлаа. Тиймээс халдварын тархалтыг тогтоох үүднээс шинээр хориг, хязгаарлалт авч хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, маргааш буюу 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Оросын бүхий л нутаг дэвсгэр даяар коронавирусийн тархалттай холбоотойгоор шинээр хязгаарлалтын арга хэмжээ авахаар болсон байна. Холбогдох тогтоолд Оросын Хэрэглэгчийн хяналлтын газрын дарга Анна Попова гарын үсэг зурсан талаар Вести агентлаг мэдээлжээ.
ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 1 531 224 бүртгэгдсэнээс 1 146 096 хүн эдгэрч, 26 269 хүн нас барсан байна. Харин өнгөрсөн хоногт 17 437 тохиолдол шинээр илэрч, 7574 хүн эдгэрсэн бол 219 хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ