ЭЭЖҮҮД: Үр хүүхдээ алдахаас айж байгаа учраас сайдад  хандаж байна
2020-10-27

 

"Ээжүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхааръя" ээжүүдийн тайван жагсаал боллоо. 

 

Иргэн:

 

-ЭМЯ-ны ажилтан албан хаагчдын хүнд суртал, иргэдийнхээ төлөө хийж байгаа үйл ажиллагааны тал дээр сэтгэл дундуур байгаа. Бид манай улсад эмчлэгдэх боломжгүй, гадны улсад эмчлэгдэх шаардлагатай гэсэн оноштой хүүхдүүд, иргэдийн төлөөлөл.

 

Бид гадаад улсыг зориод хэд хэдэн удаагийн үнэтэй хагалгаа хийлгээд ирэхээр ард түмэн тусалж, хандив өргөж мянга мянган амийг  аварсаар байгаа. Төрөөс ямар ч туслалцаа дэмжлэг байдаггүй. Өмөн долоо хоногт бидэнд туслаач, эргэн төлөх нөхцөлтэйгээр шийдэж өгөөч, хүүхдийн минь амийг авраач гэж хандсан. Бичиг баримт бүрдүүлээд, шат дамжлага дамжаад сайдтай уулзах гээд явсан боловч цаг олддоггүй юм байна. Цаг товлоод хэлнэ гэсэн ажилчид нь хүртэл утсаа авдаггүй.

 

Сайдтай уулзах гээд бүртгүүлээд зогсож байхад сайд хажуугаар гарч явсан. “Сайд аа” гэж дуудсан. Гэтэл үүднийх нь харуул “сайд аа” гэж дуудаж болохгүй шдээ” гэж хэлж байна лээ. Би гайхсан. Юу гэж дуудах ёстой юм бол. Хадаг мөнгөн аягтай бариад ирэх ёстой юм болов уу?  Цаг минутаар хүүхдүүдийн минь амь нас хэмжигдэж байгаа. Үр ээ алдахаас айж байгаа учраас сайдад  хандаж байна. Хүсэлтийг минь хүлээж авч, асуудлыг минь шийдэж өгөөч гэж хортой, хоргүй хавдраар нас барсан эцэг эхчүүд, эмчилгээнд байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд цугларсан байна.

 

Сайдад албан хүсэлтээ өгөх гээд бичиг баримт бүрдүүлээд явж байна. Миний өмнө өгсөн өргөдөл дөрвөн сарын дараа ч хариу ирээгүй байна. Одоо өгч байгаа өргөдлийн хариу хэзээ ирэх вэ гэдэг нь асуудалтай учраас сайдад өөрт нь өгөх гээд явж байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эрүүл мэндийн салбар сэргэж эхэлж байна шүү, Мэргэжлийн сайд хүн маш зөв ажиллаж эхэлж байна. Сарангэрэлийн захиалсан жагсаал бх даа
2020-10-28
said gej avligaar tomilogdson hun setgel garahgui
2020-10-27
zochin:
chamgiin muu zasgiin gazar !!!
2020-10-27
ТЭРБУМ:
МАН ХУЛГАЙЧД ХИЙХ ҮҮ
2020-10-27