Монголын цэргүүд "Сэлэнгэ-2020"-д оролцохоор ОХУ-д очжээ
2020-10-28

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид жил бүр зохион байгуулагддаг Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2020" цэргийн сургуулилалтад оролцохоор ОХУ-д очжээ. ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны мэдээлснээр сургуулилалт анх удаа "алсын зайнаас" явагдах бөгөөд талууд даалгавруудаа өөр өөр полигонд гүйцэтгэх аж. 

 

"Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 12 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг ирсэн" хэмээн Дорнодын цэргийн тойрог мэдээлжээ.

 

Хэвлэлийн албаны мэдээлснээр, Монголын цэргийн алба хаагчид олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр коронавирусийн халдварын тест өгсөн байна. Монголын төлөөлөгчид нэмэлт түргэн оношлуураар оношлогдсоны дээр Дорнодын цэргийн тойргийн цэргийн эмч нар COVID-19 вирусийг илрүүлэх цусны нэмэлт шинжилгээ хийх аж. 

 

"Сургуулилалтын үеэр хоёр орны цэргийн алба хаагчид орчин үеийн тулааны тактикийн төрөл бүрийн аргуудыг ашиглан хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгана" гэж Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Сургуулилалтад Буриад улсад байрлах Дорнодын цэргийн тойргийн ерөнхий цэргийн армийн мото буудлагын нэгтгэлийн 500 орчим бие бүрэлдэхүүн, 100 орчим цэргийн техник оролцох аж. Олон улсын "Сэлэнгэ 2020" цэргийн сургуулилалтын нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 28-ны өдөр болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За Оросо КОРОНА дээд цэгтээ хүрч байхад очлоо доо, эд нараас 300-700 хүн сайхан КОРОНА авчаад Монголдоо тээгээд орж ирэх нь тодорхой. Бэлдэцгээ 3 сая Монголчуудаа
2020-10-31
Арш:
Хоолны савнууд
2020-10-28