Д.Дүнжиймаа: Хашаандаа усан оргилуур, бассейн барьж, эко тохижуулсан
2020-10-28

 

Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн  иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн ахмадын хороо хамтарч нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан нийслэлийн 2020 оны тэргүүний 9 өрхийг шалгаруулж шагнал гардууллаа. Энэ үйл ажиллагааг 1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийт 170 өрх шалгарчээ.

 

“Нийслэлийн Тэргүүний өрх”-ийг шалгаруулахдаа үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, гэр орон, сууц хашаа орчноо үлгэр жишээ тохижуулсан, өрхийн туслах аж ахуйг хөгжүүлсэн зэргийг харгалздаг аж.

 

 

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ж.Дандар, Г.Баянмөнх:

 

-Бид ханилаад 50 жил болж байна. Биднийг анх хотод орж ирж байхад “Таван шар”-“25 дугаар эмийн сан” хүртэл ямар ч барилга байгууламж баригдаагүй байсан. Бид  улаан автобусаар зорчдог байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь том болж өнөр өтгөн сайхан айлууд болсон.  Гэр бүлээрээ хоолны үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Амьдрал дажгүй сайхан байна. Өөрсдийн боломжоороо хороо дүүрэгтээ хувь нэмрээ оруулахыг хичээдэг.

 

Залуу гэр бүлүүддээ хэлэхэд биенийгээ таньж, ажлыг голохгүй хийгээрэй гэж захимаар байна.

 

 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Х.Төмөрбаатар, Д.Дүнжиймаа:

 

-Нийслэлийн тэргүүний есөн өрхийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Нөхөр маань Хөвсгөл аймгийн уугуул, би Говь-Алтай аймгийн уугуул.  Хан-Уул дүүргийн Өлзийт тосгонд амьдардаг.  Бид ханилаад 42 жил болжээ. Манайх хоёр хүүхэдтэй. Хорооныхоо ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг. Манай гэр бүл 2015 оноос хашаандаа мод тариалж эхэлсэн. Одоогоор  29 төрлийн 150 гаруй мод ургамал тарьдаг.  Түүний 18 төрөл нь жимсний мод байгаа. Хашаандаа усан оргилуур, усан бассейн барьж, цэцэрлэгт хүрээлэн маягаар эко тохижуулсан. Жимс хүнсний ногоогоор өрхийнхөө хэрэгцээг хангадаг.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
y:
ymar ajilsag lalruuudweee kkk
2020-10-28
guest:
ali aimgaas avchraad shagnachiv ?
2020-10-28
ymar surhii Ajilsag yum be,baharhmaar
2020-10-28
зочин:
бүх өрх айлуудыг танилцуулбал гоё юмаа...
2020-10-28