Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 340 боллоо
2020-10-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.28/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1232 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай, эрэгтэй хүн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 3 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 8 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  301 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 28 хүн  эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн, хүндэвтэр 8  хүн байна. 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эмнэлгээр дүүрэн амны хаалтгүй хүмүүс явцгааж байна. Үүдэнд суугаад халуун үзэж байгаа хүний халуун хэмжигчийн цэнэг нь дууссан гээд сууж байна. Эмнэлгийн байгууллагаар эрүүл мэндийн дархлаа нь ямар нэг хэмжээгээр суларсан улсууд үйлчлүүлдэг биз дээ. Тэнд өөрсдөө халдвар авах, бусдад халдвар тараах нөхцөл байдал, эрсдэл үүсээд байна.ЭМЯ, Онцгой байдлын комиссынхон яагаад анхаарахгүй, гаднаас хэдэн хүн, COVID-19 зөөвөрлөснөөр ажлаа дүгнээд байгаа юм бэ? Дотооддоо тавих хяналт дэндүү муудсан байна. Захиргааны арга хэмжээгээ чангаруулаач.
2020-10-28
Irgen:
Delhii dayaar 14 honog tusgaarlaj baihad 21 honog geechiig hen sedvee. Esvel bid delhiin busad orni humuusees tes ondoo humuus yum uu. 19 dehi honog deer ni shinjilgee avchihaad virus ilerlee geed baihiim.
2020-10-28
Zail
2020-10-28
Нямхүү:
Хөөе дурак минь элдэв худал цуурхал битгий тараагаад байгаарай. Монголчуудын амь амьдралд чи их гай болж байгаа шүү. Олон юм ярьж байж алуулав. Хогын хулгайч минь. Чам шиг эмч гэж юу байсан юм.
2020-10-28
Tamiraa:
21 хоногоо багасгаач ээ арай дэндүү юмаа биднийг мөнгө биш хүн гэж хараачээ
2020-10-28
Zail