Хотын дарга амны хаалтаас ажлаа эхлэв
2020-10-28

Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өчигдөр /2020.10.27/ болов. 

 

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна.

 

Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.

Shuud.mn
Сонин хачин
Цэвэрч:
Зөв шийдвэр. Амны хаалтаас эхлээд олноор найр наадам хийхээс татгалзах, сүм хийдүүдийн хурал номонд ч олноор цуглаж бөөгнөхгүй байлгах хэрэгтэй байна. Олон нийтийн газар, үйлчилгээний газруудад заавал амны хаалттай байлгах хэрэгтэй. Албан газрууд цаг бүртгэхдээ хуруугаар кноп дарж байгааг хориглох хэрэгтэй байна. Корона биш гэхэд халдварт бусад өвчнүүд кнопоор дамжин халдварлана шүү дээ!!!
2020-10-29
Баян дарга нарын хүүхдийн сургалтын төлбөр урамшуулалд өгдөг мөнгөөрөө ядуу ард түмэндээ үнэгүй маск тараах хэрэгтэй
2020-10-29
zochin:
Talhaa yaya gej bgaa ard tumen 1000 tugruguur mask avah uu
2020-10-29
Баян дарга нарын хүүхдийн сургалтын төлбөр урамшуулалд өгдөг мөнгөөрөө ядуу ард түмэндээ үнэгүй маск тараах хэрэгтэй
Хотын иргэн:
Өндөржүүлсэн бэлэн байдал улс даяар зарласан үед хотод эрүүл аюулгүй байх дэгээ сахиулах ажлаас эхэлж байгаа нь зөв эхлэл шүү. Хотыг хөгжүүлэхэд Япон, Герман зэрэг хөгжилтэй орны туршлагаас шууд хуулаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Амжилт хүсье.
2020-10-29
irgen:
zuv shuu de,ene gaihaad bga humuus amnii haaltaa zuutsgee.ersdel mash undur gedgiig niiteere oilgh heregtei bna.hotiin darga odoo harin tugjreliig byyryylah mash zorigtoi alham hii,hun bolgon mashin barihiig demjsen bodlogoos tatgalz
2020-10-28
ард түмэн:
газрын албаны дарга нараа солих хэрэгтэй дээ хүнд сурталгүй үнэнч шударга хүмүүстйг олж тавих хэрэгтэй дээ сумьяабазар даргаа
2020-10-28
irgen:
Yoo yanaa yanaa mon ch tom ajlaas ehlej baina da jijig tom gehgui l uzej tarahiin biz de. Gehdee dramm ni denduu tanil baina daa. Negen bodliin Mongolchuud bid ch azgui humuus yum doo.
2020-10-28
ebi:
хуцдаг халтар вэ. хотын дарга өөрөө хэзээнээс маск зүүв.
2020-10-28
зочин:
хөөрхий дөө чадал нь энэ ш дэ
2020-10-28
Зайлуул:
Эшшшш зайлуул яаанаа хөө. Чи барах уу?
2020-10-28