Ж.Бат-Эрдэнэ: Жолооны үнэмлэхээ цахимаар нөхөн авах боломжтой
2020-10-28 12:46

Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд зам тээврийн салбарын шагнал олгох ажлыг он дуусахаас өмнө цахимжуулна гэдгийг хэлэв. 

 

 

Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас Цахим Монгол буюу “E-Mongolia” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн эхний шатанд 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар үзүүлэх юм. E-mongolia.mn нь иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал систем. Иргэд энэхүү нэгдсэн цахим портал сайтаас үйлчилгээ авахдаа тоон гарын үсэг болон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утсаа ашиглан хялбархан нэвтрэх боломжтой.

 

Авто тээврийн зургаан үйлчилгээ  "E Mongolia"-д орсон байна.

 

1. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

 

2. Оношлогоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа

 

3. Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах

 

4. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт

 

5. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт

 

6. Жолооны үнэмлэхээ нөхөн авах 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батзандангийн ах
2020-10-28