БНХАУ: Оросоос ирсэн ачаанаас коронавирус илэрчээ
2020-10-28

Хятадын Шаньдун мужийн эрүүл ахуйн газар Оросын гурав, Нидерланыдн нэг хөргүүртэй онгоцоор тээвэрлэгдэн ирсэн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний баглаанаас коронавирус илрүүлжээ. Энэ талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын сайт дээр мэдээлсэн байна. 

 

Мэдээлэлд дурдсанаар, импортын бүтээгдэхүүний баглаанаас дээж аван коронавирусийн нуклеины хүчлийн тест хийхэд хариу нь эерэг гарчээ. Улмаар тогтоосон журмын дагуу Орос болон Нидерландын хөлөг онгоцнуудын импортын мэдүүлгийг хүлээн авах ажиллагааг 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай зогсоосон байна. 

 

Хоёр долоо хоногийн өмнө Шаньдун мужийн Циндао хотод оршин суугчдын дунд шинж тэмдэггүй халдвар тээгчид илэрч, коронавирусийн голомт бүртгэгдсэн юм. Мөн хөлдөөсөн загасны баглаанаас амьд вирус илэрсэн тохиолдол гарсан тул импортын бүхий л хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг шинжилгээнд хамруулахыг хотын захиргаа 10 дугаар сарын 20-ны өдөр үүрэг болгож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин