COVID-19: Буриадад хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээрээ эмчлэхийг уриалжээ
2020-10-28

Буриадад өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын улмаас 10 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Байкал дейли мэдээлжээ. Сүүлийн долоо хоногт нас баралтын тоо эрс өссөн бөгөөд өмнөх дээд үзүүлэлт 10 дугаар сарын 26-ны өдөр тохиож, тухайн өдөр долоон хүн нас барсан хэмээн бүртгэгдэж байжээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш 150 хүн нас барсан байна. 

 

Буриадын коронавирустэй тэмцэх шуурхай албаны мэдээлснээр, хоногт  211 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Буриадад халдварын тохиолдол 10890 болжээ. 

 

Халдвар болон нас баралтын тохиолдлууд ийнхүү эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал болон орны нөөцийн хүндрэл гарч байгаа тул хүн амыг ойлгон хүлээцтэй хандахыг Буриадын Эрүүл мэндийн яам уриалсан байна.

 

"Эмнэлгийн тусламж саатаж ирж байгаа талаар шударга шүүмжлэл гарч байгаа. Гэвч хөнгөн хэлбэрийн өвчинтэй хүмүүс олноор хандаж байна. Энэ нь яаралтай тусламж үзүүлэх ёстой хүмүүст хүрэх үйлчилгээг саатуулж байгаа тал бий. Хөнгөн хэлбэрээр өвдсөн бол гэрээрээ эмчилж болно, айж цочирдох хэрэггүй. Өвчин хүндэрвэл бид эмчилж чадна" хэмээн Буриадын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин